Bitcoin гэж юу вэ?

2016-11-06,
Bitcoin гэж юу вэ?
 
Биткойн бол нэгэн зэрэг цахим мөнгө, мөнгө шилжүүлэх систем мөн хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм. Хэрэглээ нь бидний мэдэх PayPal эсвэл Skrill зэрэг төлбөр дамжуулах цахим үйлчилгээтэй тун ойролцоо боловч тэднээс эрс ялгарах олон онцлогтой. Хамгийн товчхондоо бол Bitcoin гэж онлайнаар ашиглагддаг виртуал мөнгө. Яг талх тариа худалдан авч үсээ засуулахдаа төлдөг манай төгрөг шиг мөнгөн тэмдэгт. Гэхдээ төгрөгөөс ялгарах хамгийн том ялгаа нь Bitcoin -ийг зохицуулах банк гэж байхгүй. Манай төгрөгийг Төв банкнаас хэвлэн гаргаж, бусад гадаад валюттай харилцах ханш манш гэ...